Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Премиум Нэксус: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026.04.28-нд болно

Премиум Нэксус: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026.04.28-нд болно

Премиум Нэксус: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026.04.28-нд болно

Премиум Нэксус ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 10:00 цагт Улаанбаатар хот дахь Shangri-La Ulaanbaatar зочид буудлын “Шанхай” танхимд зохион байгуулахаар товлолоо.

Хурлаар 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулж, ТУЗ-ийн дүгнэлтийг батлах асуудлыг хэлэлцэнэ. Мөн 2025 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэр болон түүний үндэслэлийг хувьцаа эзэмшигчдэд танилцуулах юм.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тогтоосон байна.

Хувьцаа эзэмшигчид саналын хуудсаар “зөвшөөрсөн”, “татгалзсан”, “түдгэлзсэн” гэсэн сонголтоор санал өгөх бөгөөд саналыг 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 27-ны хооронд ажлын өдрүүдэд компанийн байранд урьдчилан өгөх, эсхүл хурлын өдөр биечлэн оролцож өгөх боломжтой.

Мөн хувьцаа эзэмшигч итгэмжлэлээр төлөөлүүлэн санал өгөх боломжтой бөгөөд итгэмжлэл нь нотариатаар баталгаажсан байх шаардлагатай. Компанийн нэгж хувьцаа бүр нэг саналын эрхтэй бөгөөд санал хураалтыг бичгээр явуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.