"Тахько" ХК ногдол ашиг тараана
"Тахько” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 1-р сарын 31-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128,518,164 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2022 оны 5-р сарын 1-ны өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй