Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Дайны 36 дахь өдөр: Хэн түрүүлж буулт хийх вэ?

Дайны 36 дахь өдөр: Хэн түрүүлж буулт хийх вэ?

Дайны 36 дахь өдөр: Хэн түрүүлж буулт хийх вэ?

Иран–АНУ-ын зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 36 дахь өдрөө үргэлжилж, зах зээл 2025 оны “Liberation Day”-с хойших хамгийн өндөр савлагаатай үеийг туулж байна.

Өмнөх түүхэн туршлагаас харахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор өрнөсөн геополитик болон худалдааны зөрчлүүд ихэвчлэн эцэстээ хэлэлцээрийн замаар шийдэгдэж байсан. Гэвч энэ удаагийн нөхцөл байдал хугацаа болон өрнөлийн хувьд өмнөхөөсөө эрс ялгаатай байна.

Анх уг мөргөлдөөнийг 2–4 долоо хоногийн дотор намжина гэсэн хүлээлт байсан ч бодит байдал дээр сөргөлдөөн үргэлжилж, тодорхойгүй байдал улам гүнзгийрсээр байна. Үүний гол шалтгаан нь энэ удаагийн зөрчил өмнөх шиг нэг талын шахалт бус, харин хоёр тал идэвхтэй сөргөлдөж буй хэлбэртэй байгаад оршиж байна.

АНУ болон Ираны аль аль тал шахалтаа нэмэгдүүлж, стратегийн давуу байдал олж авахыг зорьж байгаа нь богино хугацаанд хэлэлцээрийн шатанд хүрэх боломжийг хязгаарлаж байна. Ялангуяа Ираны тал хугацаа хожиж, геополитикийн болон тактикийн давуу байр суурь бүрдүүлэхийг зорьж байгаа нь анхны тооцоололд бүрэн тусгагдаагүй хүчин зүйл болж байна.

Гэсэн хэдий ч урт хугацаанд энэ зөрчил сунжрах нь АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөө дагуулах эрсдэлтэй. Нефтийн үнийн өсөлт, инфляцын дарамт нэмэгдэх, мөн бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдах зэрэг нь макро эдийн засагт нэмэлт дарамт учруулж болзошгүй. Түүнчлэн удахгүй болох дунд хугацааны сонгуулийн өмнөх улс төрийн орчинд ийм тогтворгүй байдал үргэлжлэх нь Дональд Трампын хувьд эерэг нөхцөл биш юм.

Хэдийгээр хугацаа хойшилсон ч дунд болон урт хугацаанд талууд хэлэлцээрийн ширээний ард суух магадлал өндөр хэвээр байна. Зах зээлийн өнөөгийн өндөр савлагаа, тодорхойгүй байдал нь эцсийн шийдэлд хүрэхээс өмнөх шилжилтийн үеийн илрэл гэж үзэж болох бөгөөд ойрын хугацаанд, магадгүй 5-р сарын эхэн гэхэд тодорхой ахиц гарч болзошгүй байна.

Ийнхүү одоогийн нөхцөл байдалд хамгийн гол асуулт нь “хэн түрүүлж буулт хийх вэ?” гэсэн тэвчээрийн тоглолт хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.