Meta шинэ AI модель танилцууллаа
Meta компани шинэ үеийн хиймэл оюуны загвар болох Muse Spark-ийг танилцуулж, AI зах зээлд байр сууриа бэхжүүлэх дараагийн алхмаа хийлээ. Энэхүү модель нь Meta Superintelligence Labs-ийн хүрээнд хөгжүүлэгдсэн бөгөөд хурд, үр ашигт төвлөрсөн буюу бага нөөц ашиглах хэрнээ шинжлэх ухаан, эрүүл мэнд, тооцоолол зэрэг илүү төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэх чадвартай гэдгийг онцолжээ.
Muse Spark нь өмнөх Llama 4 загваруудын гүйцэтгэл зах зээлд хүлээлтэд хүрээгүйтэй холбоотойгоор стратегиа шинэчилсний дараах анхны томоохон бүтээгдэхүүн болж байна.
Мөн Meta уг моделийг цаашид API хэлбэрээр хөгжүүлэгчдэд санал болгож, шинэ орлогын эх үүсвэр бий болгох туршилтыг эхлүүлээд байна.
Зах зээлийн хувьд энэхүү мэдээг эерэгээр хүлээн авч, Meta Platforms (META) компанийн хувьцаа 7 орчим хувиар өсөж, харилцаа холбооны салбарын дундаж өсөлтөөс давсан гүйцэтгэл үзүүлэв.
Мөн нийт зах зээл өсөлттэй байж, S&P 500 индекс 2.38%-иар нэмэгдсэн нь эрсдэлтэй хөрөнгүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалт идэвхжсэнийг харуулж байна.
Ингэснээр Meta-ийн шинэ AI модель танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, компанийн AI чиглэл дэх стратегийн ач холбогдлыг онцлон харуулсан хүчин зүйл боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
