Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл
2026 оны эхний улирлын байдлаарх банкнуудын эдийн засагчид, их дээд сургуулийн багш нар гэх мэт 24 шинжээчдийн дунд явуулсан судалгаанаас харахад Монголын эдийн засаг тогтвортой боловч өсөлт саарах, инфляц нэмэгдэх хандлагатай байна.
Юуны өмнө инфляц 2025 оны эцэст 7.5% болж буурсан ч 2026 онд дахин өсөж 7.9%-д хүрч тогтворжих төлөвтэй байна. Энэ нь үнийн дарамт бүрэн арилаагүйг харуулж байна. Харин эдийн засгийн өсөлт өмнөх оноос бага зэрэг саарч, 2026 оны эхний улиралд 5.5%, жилийн эцэст 5.8% орчим байх хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөж байгаа ч хурд нь удааширч байна.
Мөнгөний бодлогын хувьд Төв банк бодлогын хүүг 12% түвшинд хадгалах хүлээлт давамгай байгаа бөгөөд оны эцэст бага зэрэг буурч 11.3% болох төлөвтэй. Гэсэн ч энэ нь мөнгөний бодлого сулрахгүй, харьцангуй чанга хэвээр үргэлжилнэ гэсэн үг юм. Үүний зэрэгцээ зээлийн хүү өндөр хэвээр хадгалагдаж, 17% орчимд тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. Энэ нь бизнес болон иргэдийн санхүүжилтийн өртөг өндөр хэвээр байгааг илтгэж байна
Эх сурвалж: Монголбанк
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
