Хятад улс дайнаас шалтгаалан үүсэж буй газрын тосны хомсдолд бэлтгэлтэй байжээ.
Хятад улс АНУ-ын Ормузын хоолойн бүслэлтийн нөлөөг даван гарахад бэлтгэл сайн байгаа. Дайн эхлэхээс өмнө Хятад нефтийнхээ ойролцоогоор 14%-ийг Саудын Арабаас, 11%-ийг Иранаас, 29%-ийг Ойрхи Дорнодын бусад орнуудаас импортолдог байсан. Үүн дээр Орос 20%-ийг нийлүүлж, үлдсэн 26% нь дэлхийн бусад бүс нутгаас бүрдэж байжээ.
Дайны нөхцөлд ч Ираны нефтийн урсгал Хятад руу үргэлжилж байгаа нь тус улсыг Азийн орнуудаас хамгийн бага нөлөөлөлд өртсөнд тооцогдож байна.
Гэсэн хэдий ч Саудын Араб болон АНЭУ нефтийн экспортоо өөр сувгаар чиглүүлж байгаа ч Хятад нийт нефтийн импортынхоо дор хаяж 20%-ийг алдаад байна.
Үүний зэрэгцээ Хятад сүүлийн арван жилд дэлхийн хамгийн том стратегийн нефтийн нөөцийг бүрдүүлж, 1 тэрбум гаруй баррель нефть нөөцөлсөн байна.
Иймд Иранаас нийлүүлэх нефть 2 сар тасалдсан ч Хятадын нөөц ердөө ойролцоогоор 10%-иар багасах тооцоо гарчээ. Хятад улс ийм нөхцөл байдалд олон жилийн турш бэлтгэж ирсэн бөгөөд эрчим хүчний шокийг харьцангуй тогтвортой даван туулах боломжтой байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
