Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Tesla-ийн хувьцаа огцом өсөв: Шинэ чипийн ахиц ба үнэлгээний өөрчлөлт нөлөөлөв

Tesla-ийн хувьцаа огцом өсөв: Шинэ чипийн ахиц ба үнэлгээний өөрчлөлт нөлөөлөв

Tesla-ийн хувьцаа огцом өсөв: Шинэ чипийн ахиц ба үнэлгээний өөрчлөлт нөлөөлөв

Tesla компанийн хувьцаа сүүлийн арилжаагаар огцом өсч, ойролцоогоор 8%-иар нэмэгдэн $391 орчимд хүрлээ. Энэхүү өсөлтөд компанийн гүйцэтгэх захирал Elon Musk-ийн шинэ чипийн хөгжүүлэлтийн ахицын талаарх мэдэгдэл болон шинжээчдийн үнэлгээний өөрчлөлт голлон нөлөөлсөн байна.

Маск өөрийн X платформ дээр Tesla-ийн дараагийн үеийн AI5 чип инженерчлэлийн чухал үе шатыг давж, үйлдвэрлэлд ойртож буйг онцолсон. Тус чип нь ирээдүйн автомат жолоодлого болон робот технологийн суурь болох төлөвтэй гэж үзэж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн Tesla АНУ-ын Техас мужийн Остин хотод чип үйлдвэрлэлийн дэд бүтцээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд SpaceX-тэй хамтран хоёр төрлийн дэвшилтэт чипийн үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Мөн Intel энэ төслийн хүрээнд хамтран оролцохоор болсон билээ.

Нөгөө талаас, UBS банкны шинжээчид Tesla-ийн үнэлгээг “зарах” (sell) ангиллаас “барих” (hold) болгон сайжруулж, зорилтот үнийг $352 болгож нэмэгдүүлсэн нь хувьцааны өсөлтийг дэмжжээ. Тэд Tesla шинэ, илүү жижиг SUV загвар дээр ажиллаж байгааг эерэг дохио гэж үзсэн байна.

Мөн компани автомашины програм хангамжийн шинэчлэлтийг танилцуулж, хэрэглэгчдэд бүрэн автомат жолоодлогын үйлчилгээ ашиглахад илүү хялбар болгосон нь орлогын шинэ урсгал нэмэгдэх хүлээлтийг бий болгожээ. Үүнээс гадна Маскийн xAI компанийн хөгжүүлсэн “Grok” хиймэл оюуны чатботыг Tesla автомашинд нэгтгэж эхэлсэн нь технологийн интеграцийг гүнзгийрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.