Tencent, Alibaba, Meituan, Netease зэрэг технологийн компанийн хувьцааны ханш өссөн нь индексүүдийг өсгөв
Хонгконгод технологийн салбарын компаниудын хувьцааны ханш томоохон өсөлт үзүүлж индексийг өсгөж байна.
Өнөөдөр 10:00 цагийн байдлаар Hang Seng индекс 2.06 хувийн өсөлтийг үзүүлээд байна.
Тодруулбал, Hang Seng индексийн 50 компани дунд тэргүүлэгч топ компаниуд болох технологийн салбарын Tencent 2 хувь, Alibaba 6 хувь, Meituan 4.52 хувь өссөн бол Netease компанийн хувьцааны ханш 5.59 хувиар өсөөд байна.
Харин эх газрын индексүүд болох Shanghai Composite индекс 0.15 хувь, Shenzhen Component 0.438 хувиар өслөө. Индексүүд ийнхүү өсөхөд АНУ-ын зах зээл өчигдөр сэргэсэн нь нөлөөлсөн байх боломжтой юм.
Өнгөрсөн оны 2 сард БНХАУ-ын засгийн газар монополийн эсрэг хуулийн төслийг шинэчлэн баталсан бөгөөд тус улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон технологийн компаниудын хувьцааны ханш хүчтэй унасан юм.
Тухайлбал, Alibaba Group Holdings /BABA.NYSE, 9988.HK/ 62 хувиар, Tencent /0700.HK/ 61 хувиар тус тус унасан билээ.
Одоогоор ихэнх орны хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд түүхэн дээд үзүүлэлтүүд дээр ирээд байна.
Энэ нь энэ оны мөнгөний урсгал болон өнгөрсөн оны засгийн газрын бодлоготой холбоотойгоор өсөлт үзүүлж чадаагүй Хонгконгийн зах зээлд нөлөөлөх боломжтой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй