Голомт Капитал ҮЦК: Гадаад хувьцааны багцын өөрчлөлт
Голомт Капитал ҮЦК нь 2026 оны 3 дугаар сараас эхлэн гадаад хувьцааны багцын бүтэц, стратегийн шинэчлэлийг үе шаттайгаар олон нийтэд танилцуулж байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхийн хөрөнгийн зах зээлийн голлох бенчмарк болох S&P 500 17.3%-ийн өсөлт үзүүллээ. Үүнтэй холбоотойгоор багцын өгөөжийг оновчтой түвшинд хадгалах, эрсдэл-өгөөжийн харьцааг сайжруулах зорилгоор тодорхой үнэт цааснууд дээр ашиг хэрэгжүүлэх болон шинэ хөрөнгө оруулалтын байршуулалт хийх тактикийн дахин хуваарилалт хийлээ.
Тухайлбал, багцын нийт дүнгийн ойролцоогоор 23.7%-ийг бүрдүүлж байсан Hua Hong Semiconductor /1HH.F/ болон 8.3%-ийг бүрдүүлж байсан Frontline plc /FRO.NYSE/ зэрэг үнэт цааснууд зорилтот ханшдаа хүрсэнтэй холбоотойгоор ашиг хэрэгжүүлэв.
Харин хэрэгжүүлсэн ашгийн эх үүсвэрээр Microsoft /MSFT.NASDAQ/ болон Global X Uranium ETF /URA.NYSE/ зэрэг урт хугацааны өсөлтийн потенциал бүхий бүтээгдэхүүнүүдэд нэмэлт байршуулалт хийлээ.
Энэхүү шийдвэр нь зах зээлийн богино хугацааны савлагаа болон үнэлгээний өөрчлөлтийг ашиглан багцын бүтцийг илүү үр ашигтай болгох, цаашдын өсөлтийн боломжийг нэмэгдүүлэх зорилготой болно.
Анхааруулга:
Энэхүү багц нь өндөр өгөөжийн боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ зах зээлийн хэлбэлзлийг хүлээн зөвшөөрөх эрсдэлийн профайлтайгаар бүрдүүлэгдсэн. Иймд дээрх мэдээлэл нь зөвхөн танилцуулгын зориулалттай бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, санал, уриалга гэж үзэхгүй болно.
Гадаад хувьцааны арилжаатай холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах дугааруудаар холбогдоно уу.
80069977, 86103636
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
