Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Трамп Иранд хийхээр төлөвлөсөн цохилтоо хойшлуулснаа мэдэгдэв

Трамп Иранд хийхээр төлөвлөсөн цохилтоо хойшлуулснаа мэдэгдэв

Трамп Иранд хийхээр төлөвлөсөн цохилтоо хойшлуулснаа мэдэгдэв

Доналд Трамп Иранд хийхээр төлөвлөж байсан томоохон цэргийн ажиллагааг түр хойшлуулснаа мэдэгдлээ. Тэрээр Truth Social хуудсандаа “маргааш хийхээр төлөвлөсөн Ираны эсрэг цохилтыг хийхгүй” гэж мэдэгдээд, бүс нутгийн удирдагчид хэлэлцээ ахицтай яваа бөгөөд тохиролцоонд хүрэх боломж ойрхон байна гэж үзэж байгааг онцолжээ.

Гэсэн ч Трамп хэрэв “хүлээн зөвшөөрөхүйц хэлэлцээр” байгуулагдахгүй бол АНУ Ираны эсрэг “бүрэн хэмжээний томоохон довтолгоо” хийхэд бэлэн байх ёстой гэж Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон Зэвсэгт хүчний штабын дарга нарт үүрэг өгчээ.

Хэдийгээр зургаан долоо хоног орчим үргэлжилж буй гал зогсоох хэлэлцээр хүчинтэй хэвээр байгаа ч сүүлийн үед мөргөлдөөн дахин нэмэгдэж, Трамп өнгөрсөн долоо хоногт уг хэлэлцээрийг “амь тариатай байна” гэж тодорхойлсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.