Nvidia дахин өндөр өсөлт үзүүлсэн ч Хятадын сорилт хэвээр
Nvidia энэ улиралд дахин маш хүчтэй санхүүгийн үзүүлэлт тайлагнаж, орлого нь жилийн өмнөхөөс 85%-иар өсөж 81.6 тэрбум ам.долларт хүрлээ. Компани мөн 80 тэрбум ам.долларын хувьцаа буцаан худалдан авахаа зарлаж, ногдол ашгаа нэмэгдүүлсэн нь AI-ийн эрэлт асар өндөр хэвээр байгааг харуулж байна.
Гэсэн ч компанийн хамгийн том сорилтын нэг нь Хятад хэвээр байна. Тайлангийн дараах өгсөн ярилцлагадаа Jensen Huang АНУ-ын экспортын хатуу хязгаарлалтын улмаас Nvidia Хятадын AI чипийн зах зээлийг бараг бүхэлд нь Huawei-д “алдаад байна” гэж мэдэгдлээ.
Өмнө нь Хятад Nvidia-ийн дата төвийн орлогын дор хаяж 20%-ийг бүрдүүлдэг байсан ч Трампын засаг захиргаа дэвшилтэт AI чипийн экспортод тусгай зөвшөөрөл шаардсанаар Nvidia зах зээлээс гарсан байна. Huang “Бид хөрөнгө оруулагчдад Хятадтай холбоотой зөвшөөрөл дээр юу ч хүлээх хэрэггүй гэж хэлсэн” хэмээн мэдэгдсэн ч Nvidia Хятадын зах зээлд эргэн орох сонирхолтой хэвээр байгааг онцолжээ.
АНУ-ын экспортын хориг нь Хятадын технологийн бие даасан байдлыг улам хурдасгаж, Huawei-г AI чипийн зах зээлд Nvidia-ийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг болгож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
