Трамп өөрийгөө “НОЁН ХОРИГ” хэмээн нэрлэлээ
АНУ-ын 2026 оны Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонх болсон нь Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн үлдсэн хоёр жилийн бодлогод томоохон өөрчлөлт авчрахаар байна. Ингэснээр Трампын импортын тариф, Ирантай холбоотой цэргийн бодлого болон төсвийн зарцуулалт зэрэг асуудал Конгрессын эсэргүүцэл, хяналттай тулгарах нөхцөл бүрджээ.
Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Бүгд Найрамдах намын ялагдлын дөрвөн гол шалтгаанаар Ираны дайн, амьжиргааны өртөг болон инфляц, сонгогчдын “America First” бодлогын хүлээлт, Израильтай харилцах харилцааг нэрлэсэн байна. Тэрбээр Ираны дайныг үргэлжлүүлсний улс төрийн үр дагаврыг онцолж, уг мэдэгдлийн дараа АНУ-ын газрын тосны үнэ огцом буурсан тухай мэдээлжээ.
Харин Трамп Ардчилсан намын санаачилсан хуулиудад Ерөнхийлөгчийн хориг тавих эрхээ ашиглахаа мэдэгдэж, өөрийгөө “Ноён Хориг” (Mr. Veto) хэмээн нэрлэсэн байна.
Ийнхүү Конгрессын эрх мэдлийн харьцаа өөрчлөгдсөнөөр АНУ-ын хууль тогтоох үйл явц, гадаад бодлого болон санхүүгийн зах зээлд улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэх эрсдэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
