Их Британид коронавирусын шинэ хувилбар илэрлээ
Өчигдөр Их Британи улсад XE хэмээх ковидын шинэ хувилбарыг бүртгэлээ. Тус өвчнөөр улс орон даяар нийт 637 хүн өвчилсөн нь тогтоогджээ.
Их Британийн Эрүүл Мэндийн Яамнаас одоогоор XE ковидын хувилбарын талаар хангалттай мэдээлэл байхгүй байна гэж мэдээлжээ. Тус вирусээр хэр хүнд өвчилдөг, хурдан халдварладаг, вакцины эсрэг үйлчилгээтэй эсэх тал дээр одоохондоо дүгнэлт өгөх хэмжээний судалгаа баримт байхгүй байна. Гэхдээ XE ковидын хувилбар нь омикрон BA.2-оос илүү хурдацтай тархах магадлалтай бөгөөд 9.8 хувийн өсөлттэй байна гэжээ.
XE хувилбар нь омикрон BA.1 болон омикрон BA.2 хоёрын хольц юм байна. XE хувилбарын онцлог нь омикрон BA.1 болон BA.2-ийг зэрэг туссан тохиолдолд үүсдэг байна.
Одоогоор хүн амын зөвхөн 1 хүрэхгүй хувь нь энэхүү хувилбарын вирусээр өвчилжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй