АНУ-ын банкнууд тайлангаа зарлана
АНУ-ын томоохон банкнууд нэгдүгээр улирлын орлогын тайлангаа энэ долоо хоногт танилцуулж эхлэх бөгөөд шинжээчид санхүүгийн салбарын ашиг өмнөх жилтэй харьцуулахад буурна гэж таамаглаж байна.
ОХУ Украины дайнтай холбоотойгоор хөрөнгө оруулалтын банкнуудын орлого буурсан бол зарим банкнууд хохирлын нөөцийг бүрдүүлж байна.
АНУ-ын хамгийн том банк болох JPMorgan (NYSE:JPM) лхагва гарагт тайлангаа зарлах бол Goldman Sachs (NYSE:GS), Morgan Stanley (NYSE:MS), Citigroup (NYSE:C) болон Wells Fargo (NYSE:WFC) зэрэг банкнууд пүрэв гарагт тайлангаа танилцуулна.
Банкны хувьцаанууд энэ он гарсаар 11 хувиар буурсан байна. Энэ нь зах зээлийн индексийн уналттай харьцуулахад маш муу үзүүлэлт юм.
Бидний дэвшүүлсэн техник шинжилгээний таамаглалаар ханш дахин 10 гаруй хувийн уналт үзүүлэх магадлалтай байна. Хэрэв таны багцад АНУ банкнуудын хувьцаа байдаг бол багцаа дахин нэг эргэн харж эрсдэлээ тооцоолохыг зөвлөж байна.
ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ ҮЗЭХ ХОЛБООС - https://www.tradingview.com/chart/JPM/3BkUzVjb-JP-MORGAN-CHASE-CO/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй