Elon Musk Twitter компанийн ТУЗ-ийн гишүүн болохоос татгалзлаа
Tesla компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Elon Musk Twitter компанийн 9.2 хувь хүртэлх хувьцааг худалдан авснаар Төлөөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) гишүүн болох гэж байгаа талаарх хэвлэл мэдээлэл хаа сайгүй тархсан. Гэтэл өчигдөр тэрээр ТУЗ-ийн гишүүн болохоос татгалзаж, шийдвэрээ өөрчилсөн нь хөрөнгийн зах зээлийг тогтворгүй байдалд орууллаа.
Энэхүү мэдэгдэл гарсан даруйд Twitter компанийн хувьцааны ханш 4 хувиар унаж, буцаад 2 хувиар өссөн.
Хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар Elon Musk ТУЗ-ийн гишүүн болвол тус байгуулагын 14.9 хувиас дээш хувьцааг эзэмшиж чадахгүй тул гишүүнээр элсэхийн оронд үргэлжлүүлэн хувьцааг нь их хэмжээгээр худалдан авах төлөвлөгөөтэй байна.
Түүнд тийм хэмжээний хөрөнгө байгаа тул энэ нь боломжит хувилбар юм. Эсвэл тэрээр зүгээр л ТУЗ-ийн гишүүн болох сонирхолгүй байгаа ба нэмэлт хувьцаа авахын оронд бусад зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй