Ройтерс агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын 40 хувь нь ирэх онд эдийн засгийн хямрал болно гэжээ
"Ройтерс" агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын үзэж байгаагаар ирэх онд эдийн засгийн хямрал болох магадлал 40 хувь бөгөөд Холбооны Нөөцийн Сан 5, 6 сард бодлогын хүүгээ хоёр удаа хагас нэгжээр өсгөх төлөвтэй байна.
Ажилгүйдлийн түвшин түүхэн доод хэмжээнд ойртож, инфляци сүүлийн 40 жилд байгаагүйгээр өсөж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт үргэлжилсээр байгаа энэ үед ХНС үнийн дарамтыг хяналтандаа байлгахын тулд хурдан хөдлөх шаардлагатай гэж ихэнх шинжээчид үзжээ.
Дөрөвдүгээр сарын 4-8-ны хооронд Ройтерс агентлагийн 100 гаруй эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаар энэ онд ХНС-г бодлогын хүүгээ хоёр хагас нэгжээр нэмэгдүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Хүчтэй олонх буюу 102 эдийн засагчийн 85 нь 5 сард ХНС бодлогын хүүгээ 50 нэгжээр өсгөнө гэсэн бол 56 нь 6 сард мөн адил 50 нэгжээр нэмнэ гэжээ.
Олон жилийн турш бага хүүтэй зээлийн зардалд дассан эдийн засагт зээлийн хүү ийм хурдан өсөх нь эрсдэл дагуулдаг.
Өндөр инфляцийг барих ёстой хүүгийн хурдацтай өсөлт нь эдийн засгийг уналтад оруулах хангалттай шалтгаан болно гэж зарим шинжээчид үзэж байна.
Яагаад гэвэл АНУ-ын эдийн засаг хямралд өртөх магадлал нэмэгдсэн бөгөөд бондын зах зээл дээр ч уналтын шинж тэмдэг аль хэдийн илэрч байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй