ОПЕК-аас ОХУ-ын газрын тосны 7 сая тоннын экспортын алдагдлыг нөхөх боломжгүйг анхааруулснаар нефтийн үнэ өслөө
- Газрын тос экспортлогч орнуудын нэгдсэн байгууллага болох ОПЕК-аас ОХУ-ын газрын тос болон бусад шингэний экспортын 7 сая тонн нийлүүлэлтийн алдагдлыг нөхөх боломжгүй гэж анхааруулснаар мягмар гарагт нефтийн үнэ өслөө.
- ОХУ-ын газрын тос, байгалийн хийн конденсатын олборлолт даваа гарагийн байдлаар өдөрт 10 сая баррелиас бууж 2020 оны 7 сараас хойшхи доод хэмжээнд хүрснийг мэдээллээ.
- ОХУ-ын газрын тосны дундаж олборлолт 3 сард 11.01 сая баррель байсан бол 4 сарын 1-11-ний хооронд 6 хувиар буурч 10.32 сая баррель болсон байна.
- Европын холбооноос ОХУ-ын газрын тосны экспортод хориг тавиагүй ч зарим улсын гадаад хэргийн сайд нар тус санал дэмжигдэхэд бэлэн байгааг илэрхийлсээр байгаа юм.
- ОУЭА-ийн гишүүн орнууд зах зээлийг тогтвортой байлгахын тулд ирэх тавдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд 240 сая баррель нефть гаргахаар төлөвлөж байна.Энэ нь богино хугацаанд зах зээлийг тогтвортой байлгах ч бүтцийн алдагдлыг арилгаж чадахгүй тул шинжээчид нөөцийг нөхөх шаардлагатай гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй