Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Turquoise Hill Resources-ийн орлого 1 улиралд 23.5 хувиар буурч, 402.7 сая болов

Turquoise Hill Resources-ийн орлого 1 улиралд 23.5 хувиар буурч, 402.7 сая болов

Turquoise Hill Resources-ийн орлого 1 улиралд 23.5 хувиар буурч, 402.7 сая болов

Turquoise Hill Resources компани энэ оны эхний улиралд 402.7 сая ам.долларын орлоготой ажилласнаа тайлагналаа. Үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор орлого нь өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар буурсан байна.

Мөн Оюутолгой төслийн хүдэр дэх зэс, алтны агуулга буурснаар зэс болон алтны үйлдвэрлэл нь 33.3-59.6 хувиар буурчээ. 

Тайлант хугацаанд тус компани 9.6 сая тонн хүдэр баяжуулсан байна. Нийт зардал нь 68 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ.

Харин үйл ажиллагааны зардал нь 228.9 сая ам.доллар болж, 13.8 хувиар өссөн байна. Түлш, эрчим хүч, тэсэлгээний бодис зэрэг шаардлагатай хангамжийн үнэ өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна.

Гүний уурхайн тогтвортой үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр хагаст эхлэх тов хэвээр байгааг “Turquoise Hill Resources” тайландаа дурджээ. Мөн “Rio Tinto”-оос тавьсан саналыг хэлэлцэж, хөрөнгө оруулалтын бусад арга зам эрэлхийлж байгаагаа дурдсан байна.

“Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-оос гадна Монголд хайгуулын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тухайлбал: Өмнөговь аймагт хоёр, Дорноговь аймагт нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. Сүүлд тусгай хоёр зөвшөөрлийнхөө хугацааг гурван жилээр сунгаж, 2025 он хүртэл хайгуул хийхээр болсон байна.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.