Өчигдөр АНУ-ын голлох индексүүд өслөө
Өчигдөр АНУ-ын Dow Jones Industrial Average индекс 2 хувиар буюу 615 нэгжээр, Nasdaq индекс 1.56 хувиар, S&P 500 1.9 хувиар өслөө.
Шалтгаан нь JPMorgan Chase энэ жилийн зорилтот цэвэр ашгийн таамаглалаа өсгөсөнтэй холбоотой. Мөн 2022 оны цэвэр хүүгийн орлогоо 56 тэрбум ам.доллар давна хэмээн таамагласнаар хувьцааны ханш нь 6 хувиар өссөн байна.
Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Санг мөнгөний бодлогыг чангатгаж, бодлогын хүүг өсгөснөөр хөрөнгийн зах зээл хямрал ирэх вий гэсэн айдастай байсан.
Тэгвэл JPMorgan өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалд үндэслэн өөрсдийн цэвэр хүүгийн орлогын таамаглалаа өсгөсөн нь хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл дээр дахин оролцох итгэл төрүүлж эхэллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй