Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Evercore компани S&P500 индексийг жилийн эцсээр 22 хувиар өснө гэж таамаглав

Evercore компани S&P500 индексийг жилийн эцсээр 22 хувиар өснө гэж таамаглав

Evercore компани S&P500 индексийг жилийн эцсээр 22 хувиар өснө гэж таамаглав

Сүүлийн хэдэн сар эдийн засгийн нөхцөл байдал  хүндэрч, хөрөнгийн зах зээл тогтворгүй байдалтай байгаа нь хямралд орох вий гэсэн айдсыг зарим шинжээчдэд төрүүлсэн.

Харин хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө үзүүлдэг олон улсын байгууллага болох Evercore компаниас хямрал болохгүй, хөрөнгийн зах зээл буцаад сэргэнэ гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.

Тус компани нь S&P500 индексийг жилийн эцсээр 22 хувь өсөж, 4,800 ам.долларын ханшид хүрнэ гэж таамагласан.

Тэд инфляци буурч, ажил эрхлэлт сайжрах тул хөрөнгө оруулагчид буцаад арилжаа хийж эхэлснээр хөрөнгийн зах зээл өснө гэж үзэж байна. Тус компани ойролцоогоор зун дуусахаас өмнө хөрөнгийн зах зээл сэргэнэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.