АНУ газрын тосны экспортод хориг тавьж магадгүй
Зах зээлд газрын тосны эрэлт бага байгаа нь дайнаас үүдсэн нийлүүлэлтийн тасалдлыг тэнцвэржүүлж байна.
АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм Ерөнхийлөгч Жо Байден нар дотоодын шатахууны үнийн өсөлтийг бууруулахын тулд экспортын хязгаарлалт тавихыг үгүйсгэхгүй гэжээ.
Брент маркийн нефтийн үнэ 14 центээр өсөж баррель нь 113.56 ам.долларт хүрсэн байна. АНУ-ын Баруун Техасын (WTI) нефтийн үнэ 52 центээр буурч, баррель нь 109.77 ам.долларт хүрсэн байна.
Европын холбооны хувьд ОХУ-ын нефтийн импортыг хориглох тохиролцоонд ойртож байна. Тодруулбал, ХБНГУ-ын эдийн засгийн сайд даваа гарагт хоригийг даруй зөвшөөрч магадгүй гэж мэдэгдэв.
АНУ-ын түүхий нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт 567,000 баррелиар өссөн гэж Америкийн Газрын тосны хүрээлэнгээс мэдээлсэн байна. Бензиний нөөц 4.2 сая баррелиар буурсан бол нэрмэлийн нөөц 949 мянган баррелиар буурсан байна.
Шатахууны үнэ өндөр байсан ч хөл хорионы дараа тохиож байгаа АНУ-ын дурсгалын өдрийн баярын амралтын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцогчид нэмэгдэхээр байна.
Шанхайд хөл хорио цуцлах гэж байхад эсрэгээрээ Бээжинд COVID-19-ийн тархалтыг зогсоохын тулд хорио цээрийн арга хэмжээг эрчимжүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй