ХНС бодлогын хүүг 50 нэгжээр өсгөх талаар хэлэлцсэний дараа АНУ-ын голлох индексүүд өслөө
Өчигдөр ХНС бодлогын хүүг өсгөх талаар хэлэлцсэний дараа минутын дотор АНУ-ын голлох индексүүдийн ханш өслөө.
Тодруулбал, Dow Jones Industrial Average 191.66 нэгжээр буюу 0.6 хувиар өсөж 32,120.28 хүрсэн. S&P 500 индекс 0.9 хувиар өсөж 3,978.73, Nasdaq индекс 1.5 хувиар өсөж 11,434.74 хүрсэн.
Эдийн засгийн үзүүлэлтүүдэд үндэслэн ХНС инфляцийг тогтворжуулахын тулд бодлогын хүүг аль болох хурдан нэмэх хэрэгтэй гэж үзсэн байна.
ХНС-ийн гишүүд бодлогын хүүг 50 нэгжээр өсгөх нь хамгийн тохиромжтой бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал, өөрчлөлт, эрсдэл зэргийг тооцон зарим нэг хязгаарлалтыг тавих нь зүйтэй гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй