Мандал Даатгал ХК 1,872,904,800 төгрөгийн ногдол ашиг тараалаа
Мандал Даатгал ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу 2021 оны цэвэр ашгаас нийт 1,872,904,800 төгрөг буюу нэгж хувьцаанд 3 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараалаа.
Харилцагч та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой юм.
Голомт Капитал компанийн харилцагч та дараах боломжуудаас сонгон ногдол ашгаа авна уу.
✅ trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсний “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.
✅ Golomt Capital аппликэйшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.
✅ Мөн өөрийн биеэр компани дээр ирж “Гурвалсан гэрээ” байгуулснаар цаашид өөрийн бүртгэлтэй данс руу ногдол ашгийн мөнгөө шууд татан авах давуу талтай юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй