Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tesla, Nvidia, Meta Platforms компаниудын хувьцааны ханш 4-өөс дээш хувиар өсөв

Tesla, Nvidia, Meta Platforms компаниудын хувьцааны ханш 4-өөс дээш хувиар өсөв

Tesla, Nvidia, Meta Platforms компаниудын хувьцааны ханш 4-өөс дээш хувиар өсөв

Өчигдөр АНУ-ын голлох индекс болох S&P 500 1.84 хувиар, Nasdaq 2.69 хувиар, Dow Jones Industrial Average 1.33 хувиар өсөв. Томоохон техник технологийн компаниудын хувьцааны ханш дахь өөрчлөлт нь эдгээр индексийн өсөлтөд ихээр нөлөөлжээ.

Тодруулбал, Tesla, Nvidia, Meta Platforms компаниудын хувьцааны ханш 4-өөс дээш, Amazon компанийн хувьцааны ханш 3.1 хувиар Apple компанийх 1.7 хувиар өсөв.

Сүүлийн хэдэн өдөр индексүүдийн ханш өссөн нь хөрөнгийн зах зээл сэргэх төлөв рүү шилжиж байна гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна.

Гэсэн ч АНУ-ын инфляцийн өсөлтийг хяналтад оруултал хөрөнгийн зах зээл өндөр савлагаатай хэвээр байх болно гэж судлаачид анхааруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.