J&J компани Emergent компанитай байгуулсан Ковид-19-ын вакцин үйлдвэрлэх гэрээгээ цуцлана

Өчигдөр Jonhson&Jonhson компани Emergent BioSolutions Inc эм үйлдвэрлэгч компанитай байгуулсан Ковид-19 вакцин үйлдвэрлэх гэрээгээ цуцлахаар шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэв.

J&J компани нь Emergent компанийг Ковид-19 вакцинд шаардагдах эмийн бодисыг нийлүүлээгүй, гэрээнд заасан үүргээ биелээгүй гэж буруутгасан байна.

Харин Emergent компани нь J&J компанийг Ковид-19 вакцин худалдах доод хэмжээгээ биелүүлж чадаагүй, урьдчилсан захиалгаа өгөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй гэсэн байна. Мөн J&J компани гэрээгээ цуцалбал ойролцоогоор 125-420 сая.амдолларын өртэй үлдэнэ гэж мэдэгджээ.

J&J компани Emergent компаний мэдэгдлийг эрс няцааж төөрөгдүүлсэн мэдээлэл гэсэн байна.

АНУ-д 5 сараас хүнс, эмийн захиргаа аюулгүй байдлын газраас вакцины хэрэглээг хязгаарлаж эхэлсэн учраас J&J компанийн Ковид-19 вакцины үйлдвэрлэл зогссон юм. Мөн дэлхийн хэмжээнд Ковид-19 вакцины хэрэглээ буурснаар J&J компани Ковид-19 вакцины борлуулалтын таамаглалаа бууруулжээ.