Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа шинэчлэн, 2.9 хувь болголоо
Өчигдөр Дэлхийн Банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа шинэчлэн 2.9 хувь болгож бууруулснаа зарлалаа. Дэлхийн Банкнаас дийлэнх улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд орсон бөгөөд 1970-аад оны хямралын үетэй төстэй эрин үе ирэх магадлалтай хэмээн анхааруулсан.
2021 онд дэлхийн эдийн засаг 5.7 хувийн өсөлттэй байсан. Тиймээс 2022 оны эдийн засгийн өсөлтийг нэгдүгээр сард 4.1 хувь байна гэж таамаглаж байсан ч эдүгээ зах зээлд өрнөж буй хүчин зүйлсээс хамаарч эдийн засгийн өсөлтөө шинэчилсэн байна.
ОХУ болон Украины дайнаас үүдэлтэй түүхий эдийн үнийн өсөлт, БНХАУ-д тогтоосон хөл хорио, нийлүүлэлтэд учирч буй бэрхшээл зэрэг асуудлаас үүдэн ихэнх улс орнуудад стагфляц үүсэх эрсдэлтэй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй