Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Инфляц таамаглаж байгаагаас өндөр байгаа ч эдийн засгийн заавал хямралд орох албагүй

Инфляц таамаглаж байгаагаас өндөр байгаа ч эдийн засгийн заавал хямралд орох албагүй

Инфляц таамаглаж байгаагаас өндөр байгаа ч эдийн засгийн заавал хямралд орох албагүй

Инфляц өндөр байгаатай холбогдуулан ХНС түрэмгийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт ХНС бодлогын хүүгээ 75 нэгжээр нэмэгдүүлсэн нь 1994 оноос хойших хамгийн өндөр бодлогын хүүгийн өсөлт болсон. ХНС-ын тэргүүн Жером Пауэлл инфляцийг хяналтад оруулахын тулд үргэлжлүүлэн мөнгөний бодлогыг чангатгах арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

 

АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен ABC сувагт өгсөн ярилцлагадаа инфляц таамаглаж байгаагаас өндөр байгаа ч эдийн засаг заавал хямралд орох албагүй хэмээн мэдэгдсэн.

Өмнөх хугацаанд эдийн засаг хурдацтайгаар өсөж, хөдөлмөрийн зах зээл сэргэж, бүрэн ажил эрхлэлтийн байдалд байсан бол эдүгээ эдийн засгийн өсөлт удааширч тогтвортой болох нь энгийн үзэгдэл юм хэмээн тэрээр тайлбарласан.

Йеллен эдийн засгийн хямрал болохгүй гэж өөдрөгөөр үзэж байгаа хэдий ч Украинд үргэлжилж буй дайн, инфляцын өсөлт, ковид-19 тахал зэрэг саад бэрхшээлүүд үргэлжлүүлэн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.