Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Автралийн төв банк бодлогын хүүгээ өсгөхөө мэдэгдэв

Автралийн төв банк бодлогын хүүгээ өсгөхөө мэдэгдэв

Автралийн төв банк бодлогын хүүгээ өсгөхөө мэдэгдэв

Австралийн төв банкнаас инфляц өндөр байгаагаас шалтгаалан бодлогын хүүгээ чангатгах талаар мэдэгдэв.

Австралийн төв банкны ерөнхийлөгч Филипп Лоу дэлхийн бусад улс орнуудад болон дотоодод үнийн дарамт үргэлжилсээр байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд инфляц 7 хувьд хүрэх талаар мэдэгдэв. Өмнө нь 6 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан.

Австралийн төв банкны урт хугацааны зорилтод инфляц нь 2-3 хувь бөгөөд таамаглал зорилтод түвшнээс хавьгүй өндөр байна.

Филипп Лоу мөн инфляцыг зорилтод түвшинд хүрэхийн тулд бодлогын хүүгээ өсгөх талаар мэдэгдэж иргэдэдээ бэлэн байхыг анхааруулав. Ажилгүйдэл багатай, инфляц өндөр байгаа эдийн засгийн хувьд хүүгийн түвшин маш бага байгааг сануулав.

Овернайт арилжааны дундаж хүүгийн түвшин одоогийн байдлаар 0.85 хувь байгаа бөгөөд энэ сарын эхээр 50 суурь нэгжээр өсгөсөн байна. Долоодугаар сард дахин хагас нэгжээр өсгөж, дараа нь жилийн эцэс гэхэд 3.75 хувь хүртэл өсөх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.