Өчигдөр АНУ-ын голлох индексүүд өсөлттэй байлаа
Өчигдөр АНУ-ын голлох индексүүд болох Dow Jones Industrial Average 641.47 нэгжээр буюу 2.15 хувиар өсөж 30,530.25, S&P 500 2.45 хувиар өсөж 3,764.79, Nasdaq индекс 2.51 хувиар өсөж 11,069.30 хүрсэн.
S&P 500 индексэд багтах нийт компаниудын хувьцааны ханшаас 441 нь өсөлттэй байв.
Эрчим хүчний салбар 5.1 хувиар буюу хамгийн өндрөөр өссөн салбар байлаа. Exxon Mobil 6.2 хувиар, Schlumberger and Phillips 6 хувиар, Diamondback Energy 8.2 хувиар өсжээ. Үүнийг дагаад Брентийн түүхий эдийн фьючерс 0.46 хувиар өсөж 114.65 ам.доллар, West Texas Intermediate газрын тосны ханш 1 хувиар өсөж 110.65 ам.долларт хүрэв.
CFRA Research-ийн ахлах хөрөнгө оруулалтын стратегич Sam Stovall S&P 500 индексийг буцаад сэргэлт авахаас өмнө 3,200 ам.доллар хүрэх болно гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй