Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын арилжааны банкнууд эдийн засгийн уналтыг давж чадна хэмээн холбооны нөөцийн сан мэдэгдэв.

АНУ-ын арилжааны банкнууд эдийн засгийн уналтыг давж чадна хэмээн холбооны нөөцийн сан мэдэгдэв.

АНУ-ын арилжааны банкнууд эдийн засгийн уналтыг давж чадна хэмээн холбооны нөөцийн сан мэдэгдэв.

2007-2009 оны санхүүгийн хямралын дараачаар жил бүр хяналт шалгалтын хүрээнд ХНС нь банкнуудын балансыг шалгаж эдийн засгийн хүнд үед даван туулах чадварыг үнэлдэг. Үүний үр дүнд ХНС-аас хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа, хувьцаа эзэмшигчиддээ хэрхэн өгөөж хуваарилах талаар зөвлөмж өгдөг.

Өнгөрч Пүрэв гарагт ХНС-гаас томоохон арилжааны банкнуудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнд банкнууд эдийн засгийн хямралын үед даван туулах хангалттай хөрөнгөтэй, хувьцаагаа эргүүлэн худалдаж авах, ногдол ашиг хуваарилах боломжтой гэж ХНС мэдэгдэв.

ХНС-ийн хяналтад байдаг 100 тэрбум доллароос дээш зээлтэй 34 зээлдүүлэгчид таамаглаж буй эдийн засгийн хямралын үед нийт 612 тэрбум долларын алдагдал хүлээх төлөвтэй гэж Төв Банк мэдээлэв. JPMorgan Chase, Bank of America, Wells Fargo, Citigroup, Morgan Stanley болон Goldman Sachs зэрэг банкнууд илүүдэл хөрөнгөө ашиглан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох, эргүүлэн худалдаж авах боломжтой хэмээн мэдээлэв.

JPMorgan Chase, Bank of America, Wells Fargo, Citigroup, Morgan Stanley болон Goldman Sachs зэрэг банкнууд илүүдэл хөрөнгөө ашиглан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох, эргүүлэн худалдаж авах боломжтой хэмээн мэдээлэв. Cowen Washington Research Group-ийн шинжээч Жарет Сейберг хэлэхдээ томоохон банкнуудын хувьд арилжааны үл хөдлөх хөрөнгө үнэ буурч, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн зэрэг ноцтой уналтыг амжилттай даван туулж чадсан. Энэхүү үр дүн нь банкны салбарын санхүүгийн эрүүл мэнд сайн байгааг илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.