Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Их долоогийн уулзалтын дараагаар газрын тосны үнэ өссөн бол өглөөний арилжаагаар азийн хөрөнгийн зах унаж байна

Их долоогийн уулзалтын дараагаар газрын тосны үнэ өссөн бол өглөөний арилжаагаар азийн хөрөнгийн зах унаж байна

Их долоогийн уулзалтын дараагаар газрын тосны үнэ өссөн бол өглөөний арилжаагаар азийн хөрөнгийн зах унаж байна

G7 удирдагчид эрчим хүчний үнийн өсөлттэй тэмцэх арга замын талаар хэлэлцэх гэж байна. Эдийн засагт учирч буй хохирлыг бууруулахын тулд Оросын түүхий нефтийн бүтээгдэхүүн болон нефтийн бүтээгдэхүүний импортод үнийн дээд хязгаар тогтоох, хориг тавихаар хэлэлцэж байна. Тус мэдээлэлтэй холбоотой Crude oil WTI-ийн үнэ 110 ам.доллар давлаа.

Нефтийн үнэ өссөний дараа мягмар гарагийн өглөө Ази Номхон далайн орнуудын хувьцаанууд уналаа. Хонг Конгийн Hang Seng 1.01 хувиар, Хятадын Shanghai Composite 0.49 хувиар, Shenzhen Component 0.38 хувиар унажээ.

Ковид-19-ийн үүдэлтэй нийлүүлэлтийн саатал үүсээд байсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготойгоор БНХАУ-ын төв банкны ерөнхийлөгч И Ганг мөнгөний бодлогоор дамжуулан дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Харин өчигдөр АНУ-ын хөрөнгийн захын голлох индексүүд үүнд S&P 500 0.3 хувиар, технологийн салбарын Nasdaq 100 индекс 0.81 хувиар унасан бол АНУ-ын төрийн сангийн 10 жилийн хугацаат бондын өгөөж 3.19 хувьд хүрсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.