Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОПЕК+ газрын тосны гарцаа хэвээр үлдээнэ

ОПЕК+ газрын тосны гарцаа хэвээр үлдээнэ

ОПЕК+ газрын тосны гарцаа хэвээр үлдээнэ

ОПЕК болон түүний холбоотнууд ирэх долоо хоногт хуралдана. АНУ-ын улсын зүгээс нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг уриалж байгаа хэдий ч ОПЕК есдүгээр сард газрын тосны олборлолтоо өөрчлөхгүй байх хэмээн найман эх сурвалж мэдэгдэв.

Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан АНУ болон Европын орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа нефтийн үнэ 2022 онд 2008 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрч, гуравдугаар сард баррель нь 139 ам.доллараас давлаа. Инфляци огцом нэмэгдэж, хүүгийн түвшин нэмэгдсэн нь эрэлтийг бууруулж уналтад орох вий гэсэн болгоомжлолыг бий болгосноор үнэ 108 орчим ам. доллар болж буурчээ.

ОПЕК+ үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхгүй байх нь АНУ-ын урмыг хугалах болно. АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан пүрэв гарагт нэмэлт нийлүүлэлт нь зах зээлийг тогтворжуулахад тусална гэж мэдэгдэв.

Нефтийн ордуудад хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлэхийн төлөө тэмцэж байгаа тул ОПЕК+-ийн нийлүүлэлтийн цаашдын өсөлт нь амласан түвшинд хүрэхгүй байх магадлалтай.

Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд дэлхийн цорын ганц ашиглагдаагүй үйлдвэрлэлийн хүчин чадлыг эзэмшдэг гэж үздэг. Тиймээс Ерөнхийлөгч Жо Байден энэ сард Саудын Арабт айлчилж, газрын тосны олборлолтын асуудлаар тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.