Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

BERKSHIRE HATHAWAY КОМПАНИ 2-Р УЛИРАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС 53 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ

BERKSHIRE HATHAWAY КОМПАНИ 2-Р УЛИРАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС 53 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ

BERKSHIRE HATHAWAY КОМПАНИ 2-Р УЛИРАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС 53 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ

Berkshire Hathaway компанийн 2-р улирлын үйл ажиллагааны орлого 9.283 тэрбум ам.доллар байсан ба энэ нь өнгөрсөн жилийн 2-р улирлын үйл ажиллагааны орлогоос 38.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин хөрөнгө оруулалтын салбараас нийт 53 тэрбум ам.доллар алджээ. Домог болсон хөрөнгө оруулагч Warren Buffet хүртэл хөрөнгийн зах зээлийн уналтад нэрвэгдэж алдагдалтай ажилласан ч хөрөнгө оруулагчдад хандан энэхүү хөрөнгө оруулалтын савлагаанд тийм их ач холбогдол өгөх хэрэггүй гэж зөвлөсөн.

Санхүүгийн тайланг харахад хөрөнгө оруулалтаас олсон ашиг болон алдагдал нь түр зуурынх ба тус компанитай холбогдуулан харах нь алдаатай гэж тэрээр тайлбарлажээ.

Тухайн компанийн A зэрэглэлийн хувьцаа нь 2-р улиралд ойролцоогоор 22 хувиар унасан ч S&P 500 индекстэй харьцуулахад сайн үзүүлэлттэй явж байна. S&P 500-гийн ханшийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 13 хувиар унасан үзүүлэлттэй байгаа бол Berkshire компанийн ханш өнгөрсөн жилийнхээс 2.5 хувиар унасан үзүүлэлттэй байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.