Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЯПОН УЛСЫН ТОМООХОН КОРПОРАЦ БОЛОХ SOFTBANK НЬ UBER ДЭХ БҮХ ПОЗИЦОО ХААЛАА

ЯПОН УЛСЫН ТОМООХОН КОРПОРАЦ БОЛОХ SOFTBANK НЬ UBER ДЭХ БҮХ ПОЗИЦОО ХААЛАА

ЯПОН УЛСЫН ТОМООХОН КОРПОРАЦ БОЛОХ SOFTBANK НЬ UBER ДЭХ БҮХ ПОЗИЦОО ХААЛАА

ТОВЧ:

  • Өнгөрсөн улиралд SoftBank компанийн “Vision Fund” сан нь 21.68 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан.
  • SoftBank компани өчигдөр Uber компанийн сүүлийн позицоо хаалаа.
  • Дөрөв болон долоо дугаар сард дунджаар 41.47 ам.доллароор Uber-ийн хувьцаагаа зарсан.   

SoftBank компани нь Uber компанид анх 2018 онд хөрөнгө оруулалт хийж байсан ба 2019 онд нэмж хувьцааг нь худалдан авснаар хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг болсон.

Гэтэл өнгөрсөн жил тус компани нь нийт эзэмшиж буй Uber компанийн хувьцааныхаа гуравны нэгийг зарсан. Мөн энэ жилийн дөрөв болон долоо дугаар саруудад нэмж хувьцаагаа зарж, өчигдөр сүүлийн бүх позицоо хаалаа. Uber компанийн хувьцааны ханш өчигдөр 0.5 хувиар унасан.

Хөрөнгийн зах зээлийн уналтаас үүдэн тус компанийн “Vision Fund” сан нь өнгөрсөн улиралд  21.68 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. Үүний дараа хэд хэдэн хөрөнгө оруулалтын позицоо хаах шийдвэрийг гаргажээ.

Дөрөв болон долоо дугаар сард Uber-ийн нэгж хувьцааг зарсан дундаж ханшийг 41.47 ам. доллар, нэгж хувьцааг худалдаж авсан дундаж ханшийг 34.5 ам.доллар гэж тус компаниас мэдэгдсэн. Ингэснээр SoftBank Uber-ийн позицоо ашигтай хаажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.