МАСК 6.9 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ 7.92 САЯ TESLA-ИЙН ХУВЬЦААГАА ЗАРЖЭЭ

Мягмар гарагт Tesla Inc-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийн 7.92 сая ширхэг хувьцааг 6.9 тэрбум ам.доллараар худалджээ.

Тэрээр 4-р сард өөрийн 8.5 тэрбум ам.долларын хувьцааг Twitter Inc (NYSE:TWTR) компанийг худалдан авахаар зарж байсан. Харин энэ удаа яагаад хувьцааг зарсан талаар албан ёсны мэдээ байхгүй байна. Илон Маск одоогоор байдлаар Тесла компанийн 155.04 сая ширхэг хувьцааг эзэмшиж байна.

7-р сарын 20-нд тус компанийн тайлан таамаглаж сайн гарсан тул хувьцаа ханш нь бараг 15%-иар өссөн ба мөн Байдены засгийн газрын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хуулийн төсөл ч нөлөө үзүүлсэн.