Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ГАЗРЫН ТОСНЫ ЭРГЭН ТОЙРОНД

ГАЗРЫН ТОСНЫ ЭРГЭН ТОЙРОНД

ГАЗРЫН ТОСНЫ ЭРГЭН ТОЙРОНД

Пүрэв гарагт Олон улсын эрчим хүчний агентлаг энэ жилийн газрын тосны эрэлтийн таамаглалаа өсгөснөөс үүдэн газрын тосны ханш зах зээл дээр 2 ам.доллароор өслөө. ОУЭХА-ын тайланд 2022 оны газрын тосны эрэлтийг өдөрт 380,000 баррелиар нэмэгдэнэ хэмээн тэмдэглэсэн байна.

Харин эсрэгээрээ ОПЕК дайн, өндөр инфляц, цар тахлыг хязгаарлах бодлогоос үүдэн 2022 оны газрын тосны эрэлт буурна хэмээн таамагласан байна.

ОПЕК 2022 онд нефтийн эрэлт хэрэгцээ өдөрт 3.1 сая баррелиар нэмэгдэнэ гэж таамаглаж байсан бол тухайн үзүүлэлтээ 260,000 баррелиар буулгасан байна.

Долдугаар сард АНУ-ын инфляц таамаглаж байснаас бага гарч ам.доллар бусад голлох валюттай эсрэг суларч газрын тосны үнэ өслөө.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нефтийн нөөц нэмэгдэж, Төв Европт нийлүүлдэг хоолойгоор түүхий нефтийн урсгал сэргэсэн нь үнийн өсөлтийг хязгаарлав.

АНУ-ын түүхий нефтийн нөөц сүүлийн долоо хоногт 5.5 сая баррелиар өссөн.

Өдөрт нийлүүлсэн бензиний бүтээгдэхүүний хэмжээ 9.1 сая баррель болж өссөн ч сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс эрэлт 6%-иар буурчээ.

АНУ-ын Мексикийн булангийн газрын тос олборлогч шилдэг компани Shell-ын газрын тос дамжуулах хоолойд ус алдаж өдөрт 410,000 баррель газрын тос олборлох зориулалттай гүний усны гурван платформ үйлдвэрлэлээ зогсооход хүргээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.