Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЦАХИЛГААН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ RIVIAN /RIVN.NASDAQ/ КОМПАНИЙН ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН ЗАРЛАГДЛАА

ЦАХИЛГААН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ RIVIAN /RIVN.NASDAQ/ КОМПАНИЙН ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН ЗАРЛАГДЛАА

ЦАХИЛГААН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ RIVIAN /RIVN.NASDAQ/ КОМПАНИЙН ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН ЗАРЛАГДЛАА

Товч:

• Нэгж хувьцаанд ногдох ашгийг шинжээчид -1.63 ам.доллар гэж таамагласан бол тайлангийн үзүүлэлтээр -1.62 ам.доллар, борлуулалтын орлогыг 337.5 сая ам.доллар гэж таамагласан бол 364 сая ам.долларын борлуулалттай гарчээ.

• Нийт 98,000 ширхэг R1 загварын ачааны автомашины захиалгатай бол 2022 он дуустал зөвхөн 25,000 автомашин үйлдвэрлэнэ гэж мэдэгдээд байна.

• Компанийн удирдлагууд жилийн тайлангийн хүлээлтээ бууруулж хөрөнгө оруулагчдад эрх саруудад илүү алдагдал, бага капиталын зардал хүлээхийг мэдэгдсэн.

Rivian Automotive /RIVN.NASDAQ/ цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани өчигдөр хоёр дугаар улирлын тайлангаа зарласан бөгөөд тайлангийн үзүүлэлт шинжээчдийн таамаглалаас сайн үзүүлэлттэй гарлаа. Шинжээчид нэгж хувьцаанд ногдох ашгийг -1.63 ам.доллар гарна гэж таамагласан бол -1.62 ам.доллар, борлуулалтын орлогыг 337.5 сая ам.доллар гэж гарна гэж таамагласан бол тайлангийн үзүүлэлт шинжээчдийн таамаглалыг эвдэж 364 сая ам.долларын үзүүлэлттэй гарсан байна.

Цэвэр ашиг ойролцоогоор -1.7 тэрбум ам.долларын алдагдалтай байсан ба нийт бэлэн мөнгөний хэмжээ 17 тэрбум ам.доллароос 15.5 тэрбум ам.доллар болж буурсан. Компанийн зүгээс одоогийн бэлэн мөнгөний үлдэгдлээр цаашид үйл ажиллагааны зардлаа хангалттай хангахуйц байгаа хэмээн мэдэгдсэн.

Rivian Automotive компани нь 6-р сарын 30-ны байдлаар нийт 98,000 ширхэг R1 загварын ачааны машины захиалгатай байгаа ингэхдээ 2022 он дуустал 25,000 ширхэг автомашин үйлдвэрлэх боломжтой хэмээн улирлын тайландаа дурджээ.

Мөн өмнө нь таамаглаж байсан жилийн тайлангийн хүлээлтээ бууруулж хөрөнгө оруулагчдад ирэх саруудад илүү алдагдал, бага капиталын зардал хүлээхийг мэдэгдсэн байна.

Шинжээчдийн тэмдэглэл:

Тус компанийн 2-р улирлын тайлан шинжээчдийн таамаглаж байснаас сайн үзүүлэлттэй гарсан хэдий ч жилийн тайлангийн хүлээлтээ бууруулснаар бирж хаагдсаны дараах арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 2.44 хувиар унасан байна. Түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлээс болж үйлдвэрлэлт хойшлогдсон. Тус компанийн бүтээгдэхүүний эрэлт өндөр хэдий ч нийлүүлэх хүчин чадал дутмаг байгаа тул ойрын хугацаандаа алдагдалтай ажиллах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.