АРАМКО КОМПАНИ 2 УЛИРАЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Саудын Арабын газрын тосны аварга Saudi Aramco ням гарагт тайлангаа танилцуулсан байна. 2019 онд нээлттэй компани болсоноос хойшхи улирлын хамгийн өндөр ашгаа тайлагнасан нь нефтийн үнэ өсөж, боловсруулах ашгийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой.
6-р сарын 30-ны байдлаар цэвэр ашиг нь жилийн өмнөхөөс 90%-иар нэмэгдэж, 181.64 тэрбум риал (48.39 тэрбум доллар) болсон байна. Мөн 18.8 тэрбум ам.долларын ногдол ашиг тараасан байна.
Насер орлогын асуудлаар сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө дэлхийн хэмжээнд нүүрсустөрөгчийн хөрөнгө оруулалт дутмаг байгаад санаа зовж байгаагаа илэрхийлэв. Саудын Арабын засгийн газар хүсэлт гаргавал Арамко газрын тосны олборлолтоо өдөрт 12 сая баррель хүртэл нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.
Тус компани нь эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүч, цэнхэр устөрөгч, түүнчлэн газрын тос, байгалийн хий зэрэг эрчим хүчний олон эх үүсвэрээс олборлолтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж Насер хэлэв.
Хөрөнгө оруулалтын зардал энэ улиралд 2021 оны мөн үетэй харьцуулахад 25%-иар өсч 9.4 тэрбум долларт хүрсэн. Гэсэн хэдий ч Aramco хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, химийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг бизнесүүдийг хөгжүүлж байна.
Мөн одоогоор Азийн зах зээлд анхаарлаа хандуулж шингэн-химийн салбарын боломжуудыг судалж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй