БИТКОИНЫ ХАНШ 6-Р САРААС ХОЙШ АНХ УДААГАА 25,000 АМ.ДОЛЛАР ХҮРЛЭЭ
Биткоин криптовалют нь энэ жилд хамгийн өндөр унасан санхүүгийн хэрэгслүүдийн нэг юм. Өнөөгийн ханшийг жилийн өмнөхтэй харьцуулахад 48 хувиар унасан үзүүлэлттэй байна. Хамгийн сүүлд 6-р сард биткоины ханш 25,000 ам.доллар байсан ба түүнээс хойш 20,000-оос 24,000 ам.долларын хооронд савлаж байжээ.
Тэгвэл өчигдөр биткоины ханш буцаад 25,000 ам.доллар хүрсэн нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамаглаж байснаас сайн гарсантай холбоотой. Хөрөнгө оруулагчид инфляцыг аль хэдийнээ оройгоо авсан гэх итгэл дээр тулгуурлан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байна.
Хөрөнгийн зах зээлд хувьцаа болон криптовалютын хөдөлгөөн тодорхой хэмжээний эерэг уялдаа холбоотой байдаг. Өнгөрсөн нэг сарын турш АНУ-ын голлох индексүүд мөн адил өсөлттэй байсан. Тухайлбал, Dow Jones индекс 8.39 хувиар, Nasdaq индекс 14.63 хувиар, S&P 500 индекс 11.23 хувиар өсжээ. Nasdaq индекс нь зах зээлийн өсөлт уналтыг давуулж хөдөлдөг онцлогтой тул сүүлийн сард хамгийн өндөр өссөн индексээр тодорч байна.
Харин эфир криптовалют нь сүүлийн сард ойролцоогоор 56 хувиар өссөн нь тус криптовалютын шинэчлэлт хөрөнгө оруулагчдын дунд өндөр хүлээлттэй байгаатай холбоотой юм. Өнгөрсөн долоо хоногт “merge” буюу тус криптовалютыг “proof-of-stake” загвар дээр тулгуурлах сүүлийн шалгалтуудыг хийж дуусгасан ба 9-р сарын 15-наас олон нийтэд хүргэх болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй