Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

BAIDU КОМПАНИЙН ШИНЭ РОБОТАКСИ

BAIDU КОМПАНИЙН ШИНЭ РОБОТАКСИ

BAIDU КОМПАНИЙН ШИНЭ РОБОТАКСИ

Хятадын технологийн компани - Baidu (NASDAQ:BIDU)-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Робин Ли саяхан мэдэгдэл хийж, өөрийн компанийн технологи нь "Хойд Америкийн Тесла брэндийн хэрэглэж байсан технологиос нэг үеээр түрүүлж байна гэжээ.

Baidu компани хэдхэн хоногийн өмнө өөрийн шинэ цахилгаан, автономит загвар болох Apollo RT6-аа танилцууллаа. Тус компани өнгөрсөн долоо хоногт Хятадад нээлттэй зам дээр олон нийтэд жолоочгүй робот такси үйлчилгээг үзүүлэх анхны зөвшөөрлөө авснаа зарлав.

Baidu-ийн роботакси нь LiDAR мэдрэгчийг ашигладаг. LiDAR мэдрэгч нь лугшилттай гэрлийн долгионыг ашиглан хүрээлэн буй орчныг 3 хэмжээст дүрслэлээр өндөр нарийвчлалтай  харуулдаг. Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск энэ төрлийн тоног төхөөрөмжийг өөрийн загварт ашиглахыг удаа дараа үгүйсгэж байсан ч ихэнх автомашины салбарынхан үүнийг дараагийн үеийн автомашинуудад бүрэн бие даасан байдлыг бий болгоход зайлшгүй шаардлагатай элемент гэж үздэг.

Ли хэлэхдээ ухаалаг тээврийн хэрэгслийн тухай бидний ойлголт бол цахилгаан хөдөлгүүртэй байх нь эхний алхам бөгөөд ухаалаг байх нь эцсийн шат юм хэмээжээ.

Ойрын 10-20 жилд Байду "хиймэл оюун ухаан, бие даасан жолоодлогын технологид үнэмлэхүй манлайлах" зорилгоор марафон хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулна. Тэрээр 2028 он гэхэд Хятадын 100 хотод 800,000 ширхэг роботаксиг нийлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.