АНУ-ын холбооны нөөцийн сангийн 7-р сарын хурлын тэмдэглэл гарлаа /ирэх сард болох хурлаар бодлогын хүүг үргэлжлүүлэн 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх эрсдэлтэй байна/
- Гишүүд бодлогын хүүг 2.25 хувиас 2.5 хувийн хооронд байх нь дундаж түвшин гэж үзэж байгаа бөгөөд цаашид бодлогын хүүг өсгөх орон зай хангалттай байгаа талаар мэдэгдсэн
- Гишүүд эдийн засгийн идэвхи инфляцын тоон мэдээлэлтэй уялдуулан мөнгөний хатуу бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн
- Зарим гишүүд инфляцын түвшинг 2 хувь хүрэх хүртэл бодлогын хүүг өсгөж буй хувь хэмжээгээ бууруулахгүй байх нь зохимжтой гэж үзсэн
7 сард болсон Холбооны нөөцийн сангийн нээлттэй захын хурлын дараа 7-р сарын инфляцын тоон мэдээлэл 6-р сарынхаас харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан буюу жилийн өмнөх үеэс 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Харин 6 сард тус үзүүлэлт 9.1 хувь буюу 1981 оны 12 сараас хойшхи хамгийн өндөр түвшиндээ хүрээд байсан.
Хурлын тэмдэглэлд дурдсанаар ирэх саруудад бодлогын хүүг яг хэдэн нэгжээр нэмэгдүүлэх талаар тодорхойлоогүй байсан бөгөөд ирэх саруудын эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээс хамаарч бодлогын хүүг өсгөх талаар тэмдэглэсэн.
7 сард гарсан инфляцын эерэг тоон үзүүлэлтээс хамаарч бодлогын хүү 50 нэгжээр өснө гэж дийлэнх шинжээчид таамаглаад байсан билээ.
Тэгвэл өчигдөр гарсан хурлын тэмдэглэлээс шалтгаалж индексүүд уналаа. Dow Jones 0.5 хувиар, S&P 500 0.72 хувь, Nasdaq 1.25 хувиар тус тус унасан бөгөөд үүнээс үзэхэд зах зээл ирэх сард бодлогын хүүг 75 нэгжээр нэмэгдүүлэх эрсдэлтэй гэсэн хүлээлттэй байгаа бололтой
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй