Өчигдөр компаниудын тайлангийн үзүүлэлтүүд эерэг гарсантай холбоотой голлох индексүүд өслөө
Өчигдөр Dow Jones индекс 18.7 нэгжээр буюу 0.1 хувиар өсөж 33,999, S&P 500 индекс 0.2 хувиар өсөж 4,283, Nasdaq Composite индекс 0.2 хувиар өсөж 12,965 хүрлээ. Индексүүд өсөлттэй хаагдахад компаниудын 2-р улирлын тайлангийн эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөллөө. Тайлангийн үзүүлэлт эерэг гарсан компаниудаас дурдвал:
- Applied Materials /AMAT.NASDAQ/ шинжээчид нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийг 1.78 ам.доллар гарна гэж таамагласан бол тайлангийн үзүүлэлтээр 1.94 ам.доллар, борлуулалтын орлогыг 6.27 тэрбум ам.доллар гарна гэж таамаглаж байсан бол 6.52 тэрбум ам.доллар гарч шинжээчдийн таамаглалыг эвдсэнээр хувьцааны ханш 2 хувиар өсжээ
- Bill Com Holdings /BILL.NYSE/ шинжээчид нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийг -0.14 ам.доллар гарна гэж таамаглаж байсан бол -0.03 ам.доллар борлуулалтын орлогыг 183.16 сая ам.доллар гарна гэж таамаглаж байсан бол 200.2 сая ам.долларын гарч шинжээчдийн таамаглалыг эвдсэнээр хувьцааны ханш 21.2 хувиар өсжээ
- Wolfspeed Inc /WOLF.NYSE/ шинжээчид нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийг -0.1 ам.доллар гарна гэж таамагласан бол тайлангийн үзүүлэлтээр -0.02 ам.доллар, борлуулалтын орлогыг 209.14 сая ам.доллар гарна гэж таамаглаж байсан бол 228.5 сая ам.доллар гарсан бөгөөд тайлангийн үзүүлэлт шинжээчдийн таамаглалыг эвдсэнээр хувьцааны ханш 31.86 хувиар өсөж энэ нь хагас дамжуулагчийн салбарыг салбараар нь өсгөхөд нөлөөлжээ.
Тайлангийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь индексийг цаашид өсөх орон зайг олгож байгаа бөгөөд мөнгөний хатуу бодлоготой холбоотой хөрөнгө оруулагчдын айдсыг үргээж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй