Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

GOLDMAN SACHS БОЛОН NOMURA САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛАА БУУРУУЛЛАА

GOLDMAN SACHS БОЛОН NOMURA САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛАА БУУРУУЛЛАА

GOLDMAN SACHS БОЛОН NOMURA САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛАА БУУРУУЛЛАА

БНХАУ 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.5 хувь байлгах зорилт тавьсан хэдий ч зорилтдоо хүрэхгүй байх магадлалтай гэж 7-р сарын мэдэгдэлдээ дурджээ. 7-р сарын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад хөрөнгө оруулалтын салбар болон жижиглэн худалдааны борлуулалт шинжээчдийн таамаглаж байснаас тааруу үзүүлэлттэй байсан. Ялангуяа, үл хөдлөх салбарт оруулж буй хөрөнгө оруулалт хурдацтайгаар буурч байна.

Тус улсын төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготойгоор өнгөрсөн даваа гарагт бодлогын хүүгээ багасгах буюу мөнгөний бодлогоо сулруулах арга хэмжээ авсан. Goldman Sachs болон Nomura санхүүгийн байгууллагуудаас тус улсыг эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд авах арга хэмжээг хязгаарлагдмал гэж мэдэгдсэн.

Мөн БНХАУ-ын өсөж буй ковидын тохиолдлууд нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа ба ковидын эсрэг авч буй арга хэмжээ нь 2023 оны 3-р сар хүртэл үргэлжилнэ гэж Nomura компани таамаглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.