БНХАУ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН БУУРУУЛЛАА
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ бодлогын хүүгээ бууруулж байсан бол өнөөдөр дахин бодлогын хүүгээ бууруулах шийдвэрийг гаргалаа. Нэг жилийн хугацаат зээлийн жишиг хүүг 3.7 хувиас 3.65 хувь, таван жилийн хугацаат зээлийн жишиг хүүг 4.45 хувиас 4.3 хувь болгон шинэчилсэн байна. Зээлийн хүүг багасгаснаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдэж хувь хүн болон бизнесийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дэмжиж өгөх юм.
Нөгөөтэйгүүр, мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр тус улсын мөнгөн тэмдэгт бусад валютын эсрэг суларч байна. Энэхүү мэдэгдлийн дараа тус улсын мөнгөн тэмдэгт болох юань ам.долларын эсрэг 0.1 хувиар суларч 6.8239 болж сүүлийн 2 жилийн хамгийн муу түвшинд ирлээ.
БНХАУ эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь байлгахаар зорьж байсан бол харин шинжээчид 2022 оны эдийн засгийн өсөлтийг 3 хувьтай гарна гэж таамаглаад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй