Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Zoom Video Communications Inc /ZM.NASDAQ/ компанийн улирлын тайлан хангалтгүй гарснаар хувьцааны ханш 8.3 хувиар уналаа

Zoom Video Communications Inc /ZM.NASDAQ/ компанийн улирлын тайлан хангалтгүй гарснаар хувьцааны ханш 8.3 хувиар уналаа

Zoom Video Communications Inc /ZM.NASDAQ/ компанийн улирлын тайлан хангалтгүй гарснаар хувьцааны ханш 8.3 хувиар уналаа

Тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 8 хувиар өссөн боловч өмнөх улирлаас 12 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин ашгийн хувьд өмнөх оны мөн үед 316.9 сая ам.долларын ашигтай ажиллаж байсан компани 45.7 сая ам.долларын ашиг тайлагнасан байна. Компанийн удирдлагуудын тайлбарлаж байгаагаар тайлант улиралд борлуулалт болон маркетингийн зардлыг нэмэгдүүлсэн нь ашиг багатай гарахад нөлөөлсөн байна.

Zoom компанийн байгууллагын харилцагчид тайлант улиралд 3 хүрэхгүй хувиар өсөж 204,100 хүрсэн байна. Тухайн сегмент нь нийт борлуулалтын орлогын 54 хувийг бүрдүүлдэг бөгөөд харилцагчдын тоо өсөхгүй байгаа нь тайлангийн үзүүлэлт муу гарахад нөлөөлжээ.

Zoom компанийн удирдлагууд 3-р улиралд нэгж хувьцаанд ногдох ашгийг 82-83 цент, борлуулалтын орлогыг 1.095 тэрбум ам.доллароос 1.1 тэрбум ам.доллар гарна гэж таамаглаад байгаа бөгөөд энэ нь шинжээчдийн таамаглаад байсан нэгж хувьцаанд ногдох ашиг 91 цент борлуулалтын орлого 1.15 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн таамаглалаас харьцангуй бага тоонууд юм.

Удирдлагын баг жилийн эцсийн тайлангийн төсөөллөө мөн адил буулгасан байна. Үүнд нэгж хувьцаанд ногдох ашгийг өмнөх улиралд 3.7-3.77 ам.доллар, борлуулалтын орлогыг 4.53 тэрбум ам.доллароос 4.55 тэрбум ам.доллар гарна гэж төсөвлөж байсан бол энэ удаагийн тайлангаар нэгж хувьцаанд ногдох ашигийг 3.66 ам.доллараас 3.69 ам.доллар, борлуулалтын орлогыг 4.385 тэрбум ам.доллараас 4.395 тэрбум ам.доллар болгон бууруулсан байна.

Zoom компанийн хувьцааны ханш цар тахлын үед 728 хувь өсөж 590 ам.доллар хүрээд байсан бол хөл хорионы дэглэм суларсны дараагаар хувьцааны ханш оройн цэгээсээ 83 хувь унаж даваа гарагийн хаалтын ханшаар 89.35 ам.доллароор арилжаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.