Ану хиймэл оюун ухааны чипийг бнхау руу экспортлохыг хориглолоо
АНУ-ын албаны хүмүүс лхагва гарагт чип зохион бүтээгч, үйлдвэрлэгч Nvidia (NASDAQ:NVDA) корпорацыг хиймэл оюун ухаанд ашигладаг хоёр шилдэг компьютерын чипийг (A100, H100) Хятад руу экспортлохоо зогсоохыг шаардсан нь Хятадын компаниудын дүрс таних зэрэг дэвшилтэт ажлуудыг гүйцэтгэх чадварыг бууруулж болзошгүй. Тус мэдэгдлийн дараа Nvidia компанийн хувьцааны ханш 6.6 хувиар уналаа.
АНУ-ын бас нэгэн чип үйлдвэрлэгч AMD компани MI250 хиймэл оюун ухааны чипийг БНХАУ руу экспортлохыг зогсоох шинэ шаардлагыг хүлээн авснаа мэдэгдлээ. Тус мэдэгдлийн дараагаар хувьцааны ханш нь 3.7 хувиар унажээ.
Nvidia, AMD зэрэг компаниудын америк чипгүйгээр Хятад компаниудын зураг, яриа таних зэрэгт ашигладаг дэвшилтэт тооцоолол, бусад олон ажлуудын зардал нэмэгдэнэ.
Дээрх чипийг ухаалаг гар утасны түгээмэл хэрэглэгддэг программуудад ашиглахаас гадна хиймэл дагуулаас зэвсэг болон баазын байршил тогтоох зэрэг цэргийн зориулалтаар ашигладаг.
NVIDIA компани энэ улиралд 400 сая ам.долларын хориглосон чипийг БНХАУ-ын компаниуд нийлүүлэхээр төлөвлөсөн ба Хятадын компаниуд өөр бүтээгдэхүүн худалдаж авахгүй бол энэ дүнг борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлнө.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй