АНУ-ын засгийн газар Nvidia компанийг хиймэл оюун ухааны чипийн хөгжүүлэлтийг БНХАУ-д үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө
Лхагва гаригт SEC-ийн мэдүүлэгтээ АНУ-ын засгийн газар A100 болон H100 серверт зориулсан өндөр хүчин чадалтай хиймэл оюун ухааны чипүүдийг Хятад, Орост худалдаалахыг хязгаарлаж байна гэж мэдэгджээ. Уг шаардлагаас үүдэн Nvidia компанийн Хятад улс дахь чип хөгжүүлэлтийн ажилд саад учирч болзошгүй байсан. Харин пүрэв гарагт АНУ-ын засгийн газрын зүгээс тус компанийг БНХАУ-д үргэлжлүүлэн чип хөгжүүлэх ажлаа явуулж болно хэмээжээ. Экспортын хязгаарлалтаас үүдэн Nvidia компанийн борлуулалт дахин 400 сая ам.доллароор буурах магадлалтай байна.
Дээрх 2 чипийг нүүр царай таних болон зэвсэг боловсруулах, цэргийн армийн бусад хэрэглээнд ашигладаг. АНУ-ын зүгээс Хятадын компаниудыг тухайн чипийг цэрэг армийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэж үзэн хориг тавьсан нь хоёр улсын хооронд хурцадмал үүсэх, цаашид дайн асуудал яригдах боломжтой байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй