Turquoise Hill Resources Ltd компанийн жижиг хувьцаа эзэмшигч Rio-гийн саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ
Өчигдөр Turquoise Hill Resources Ltd /TRQ.NYSE/ компанийн тусгай хороо Rio Tinto-гийн саналыг зарчмын хувьд зөвшөөрсөн. Ингэхдээ саналыг RIO TRQ-ийн 49 хувийг 43 канад доллараар буюу 32 ам.доллараар худалдан авах нөхцөлөөр зөвшөөрсөн. Энэ нь үнэлгээ тал дээрх эцсийн тохироо бөгөөд харин TRQ-ийн үлдсэн 49 хувийг зарах эсэх шийдвэр нь 2022 оны дөрөвдүгээр улиралд болох хувьцаа эзэмшигчдийн хурлын саналаар шийдэгдэх юм. TRQ-ийн 49 хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн 66.67 хувь зөвшөөрч байж тус санал хүчин төгөлдөр болно.
Тус мэдээлэлтэй холбоотой өчигдөр TRQ-ийн 2.16 хувийг эзэмшдэг SailingStone Capital Partners компани RIO-гийн саналыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэдний үзэж байгаагаар Rio Tinto компанийн балансад TRQ-ийн нэгж хувьцаа 41 ам.доллараар бүртгэгдэж байгаа юм байна. Энэ нь RIO-ийн тавьж байгаа саналаас 30 хувиар өндөр дүн бөгөөд RIO хэт хямд санал тавьсан байна гэж үзсэн байна. SailingStone Capital Partners “бид TRQ-д урт хугацаанд хөрөнгө оруулаад байгаа бөгөөд хэт хямдралтай тухайн саналыг зөвшөөрөхгүй” хэмээжээ.
TRQ-ийн 10 хувийг эзэмшиж байгаа Pentwater Capital Management компани тухайн нөхцөл байдалтай холбоотой хариулт хараахан өгөөгүй байна.
Харин Rio Tinto-гийн зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болдын хэлж буйгаар TRQ далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг хангах үүднээс нэмэлтээр 650 сая ам.долларын үнийн дүн бүхий хувьцааг гаргах шаардлагатай юм. Үүнээс үүдэн Rio-гийн саналыг зөвшөөрөхгүй байснаар жижиг хувьцаа эзэмшигчдийн TRQ-ийн хувь эзэмшлийн хэмжээ буурах /share dilution/ үүсэх эрсдэл байгааг сануулсан байна.
Rio Tinto-гийн тавьсан саналтай холбоотой TRQ-ийн хувьцааны ханш өчигдөр 13.94 хувиар өсөж 31.3 ам.доллар дээр хаагдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй