Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Яагаад кибер аюулгүй байдлын хувьцаанууд харьцангуй сайн үзүүлэлттэй байна вэ?

Яагаад кибер аюулгүй байдлын хувьцаанууд харьцангуй сайн үзүүлэлттэй байна вэ?

Яагаад кибер аюулгүй байдлын хувьцаанууд харьцангуй сайн үзүүлэлттэй байна вэ?

Энэ нөхцөлд техник технологийн салбараас хамгийн ашигтай ажиллаж буй нь кибер аюулгүй байдлыг хангадаг компаниуд юм. Байгууллагын сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн компаниуд болох CrowdStrike болон SentinelOne-ийн санхүүгийн тайлан сайн гарч, энэ жилийн таамаглалаа сайжруулан тавьсан нь шинжээчдийг гайхашрууллаа.

Хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногт ийм мэдээг мөн Palo Alto Networks-ийн тайлангаас сонссон. Сүүлийн арван жилд анх удаагаа ашигтай ажиллаж хувьцааны ханш нь 12 хувиар өссөн байна. Түүнчлэн 2012 онд анх IPO хийснээс хойш хамгийн амжилттай ажилласан үе болжээ.

Мөн хоёр долоо хоногийн өмнө нь Cisco компаниас аюулгүй байдлыг хангах бизнесийн сектор нь хамгийн хурдацтай өсөж байна хэмээн мэдэгдсэн. Шинжээчдийн таамаглаж байснаас өндөр үзүүлэлттэй байгаа энэ салбар илүү их хөрөнгө оруулалт татаж, хэрэгтэй түүхий эдээ авахаар төлөвлөж байна.

ОХУ болон Украин улсын дайны үеэр болсон кибер халдлагуудаас болж томоохон компаниуд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Улмаар томоохон пүүсүүд энэхүү салбарт ажиллаж буй компаниудаас үйлчилгээ авах нь нэмэгджээ.

Хөрөнгө оруулагчдын талаас харвал энэ салбарт хөрөнгө оруулснаар хараахан ашиг хүртэж эхлээгүй ч технологийн секторт хөрөнгө оруулснаас бага алдагдалтай байна. Nasdaq индекс энэ жилд 25 хувиар унасан үзүүлэлттэй байхад кибер аюулгүй байдал дээр суурилсан ETF-үүд болох First Trust Nasdaq болон Global X нь 22 болон 19 хувиар тус тус уна  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.