Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ-ын Шенжень хотод хэсэгчилсэн хөл хорио тогтооно

БНХАУ-ын Шенжень хотод хэсэгчилсэн хөл хорио тогтооно

БНХАУ-ын Шенжень хотод хэсэгчилсэн хөл хорио тогтооно

БНХАУ-ын Шенжень хотод энэ амралтын өдрүүдэд хөл хорио тогтоож бүх нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын шинжилгээ авч эхэллээ. Цар тахлын хариунаас хамаарч тус хотод халдвар бага, дунд, өндөр тархалттай хэмээн ангилж, бүсчлэн хуваан, хэсэгчилсэн хөл хорио тогтоохоо мэдэгдлээ. Одоогийн байдлаар тухайн хотын гол дүүргүүд болох Futian, Nanshan, Longhua зэрэг дүүрэгт караоке, кино театр, энтартаймент төвүүдийг үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэжээ. Мөн дунд зэргийн тархалттай ангилалд багтаж байгаа зарим дүүргийн иргэдэд шинжилгээ өгөх, эрүүл мэндийн ноцтой шаардлага гарсан, хүргэлт авах зэргээс бусад тохиодолд гэртээ үлдэх шаардлага тавиад байна.

Харин Сичуан мужын нийслэл Чөндү хотод өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хөл хорионы хатуу дэглэм тогтоож бүх нийтийг хамарсан шинжилгээ авч эхэлсэн. Хөл хорио энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа боловч шинжилгээний хариу яаж гарахаас хамаарч хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдэнэ.

Одоогийн байдлаар БНХАУ-ын 33 хотод тогтоосон бүтэн болон хэсэгчилсэн хөл хорионд нийт 65 сая оршин суугч хамрагдаад байна.

БНХАУ-ын “0 ковид” бодлоготой холбоотой тус улсын аж үйлдвэрийн салбарын PMI индекс оны эхний найман сарын тавд нь гүйцэтгэл хэвийн бус үзүүлэлттэй гараад байгаа бөгөөд хагас жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ердөө 2.5 хувийн өсөлттэй байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр зарлаж мөнгөний зөөлөн бодлогыг хэргэжүүлж байгаа ч 0 ковид бодлогоос шалтгаалан оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлт зорилтот түвшин болох 5.5 хувьд хүрэх эсэх нь эргэлзээтэй байна.

Өнөөдөр 10:30 цагийн байдлаар БНХАУ-ын Shanghai Composite индекс 0.07 хувийн өсөлттэй байгаа бол Shenzhen Component индекс 0.06 хувийн уналттай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.